ХУУДСУУД

7.25.2015

Odin програм ашиглаж Samsung гар утасны үйлдлийн систем шинэчлэх/өөлчлөх

Odin нь Samsung-ын Android төхөөрөмжүүдийн систем өөрчлөх болон янзлах зориулалттай иж бүрэн програм юм.

Odin програмын үндсэн цэс
Гар утасны үйлдлийн систем ихэсгэх/өөрчлөх
1. Гар утасны үйлдлийн систем татаж авах
Жич: Samsung гар утасны үйлдлийн систем татаж авах баталгаатай сайт бол sammobile.com/firmwares юм. Sammobile сайтаас firmware татахад бүртгэл шаардах тул та дараах бүртгэлийг ашиглана уу.
Username - modroidmn
Password - goodluck
2. Оdin татаж авах
3. Samsung Mobile Driver татан авч, суулгах
4. Татаж авсан firmware-аа Odin програмын PDA хэсэгт байршуулах
5. Гар утсаа унтраагаад VolumeDown+Home+Power товчыг даран, санамж гарч ирэхэд VolumeUp товчыг дарснаар гар утас тань Download горимд орно.
Download горимд орсон байдал
6. Гар утсаа компьютертоо холбоод, Start товчинд дарснаар firmware update эхэлнэ.
Анхааруулга
1. Гар утасныхаа үнэн зөв firmware-ийг татан авч суулгаx.
2.Гар утсаа Converted буюу International хувилбар луу шилжүүлсэн эсэхийг шалгах. Жишээ нь: (Settings-ийн About хэсэгт GT-I9100 гэсэн мөртлөө тагныхаа ард M250S гэсэн байх)
3. Хэрэв гар утас Converted бол системийн хамт PIT файлыг суулгах.
4. Ямар нэгэн алдаа гарсан бол би хариуцахгүй тул маш хянамгай, энгийн үед Re-Partition ашиглахгүй байхыг сануулж байна.

No comments:

Post a Comment